Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог

2019-12-18

Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах мянга мянган тухай зөвлөгөө гарч ирнэ. Мэдээлэл ухуулга сурталчилгааны материал хангалттай байхад Монголчуудын дунд таргалалт жилээс жилд нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн амын хувь 2005 онд 32.4 хувь, 2009 онд 39.8 хувь байсан бол 2013 онд 54.4 хувь болон гэрлийн хурдаар нэмэгджээ.

  Ñ‚аргалалт зурган илэрцүүд

ТАРГАЛАЛТ БА ИЛҮҮДЭЛ ЖИН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд БЖИ-ийг биеийн жинг биеийн өндрийн квадратад хувааж олдог (кг/м2). Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20 хувь, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30 хувийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг. 

ТАРГАЛАЛТ БА ХАВДАР

Эсийн хяналтгүй, үсрэнгүй эмгэг хуваагдлыг хавдар гэнэ. Өөхний эсүүд нь даавар болон хэдэн төрлийн өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулдаг. Эдгээр даавар, өсөлтийн хүчин зүйлүүд нь эсүүдэд хуваагд, олшир гэх мэдээллийг өгдөг ба энэ хуваагдал үргэлжилсээр хавдрын шалтгаан болдог. Хүний биеийг өвчин эмгэгээс хамгаалж, гаднын өвчин үүсгэгчдийн эсрэг тэмцэж байдаг тогтолцоог дархлаа тогтолцоо гэнэ. Дархлаа тогтолцооны нэг гол үүрэг нь гаднын биетийг танин мэдэж түүнийг устгах юм. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд устгагч эс буюу "Natural killer" чухал үүрэгтэй. 

"Nature" сэтгүүлд өөхөн эсийн ялгаруулж буй бодисууд нь Төрөлхийн тулаанч (Natural killer) эсийг таргалуулж хавдрыг таних, түүний эсрэг ажиллах үйл ажиллагааг нь доголдуулдаг хэмээн өгүүлжээ. Энэ нь тарган хүн хавдраар өвчилбөл хавдрын ургалт түргэн байх боломжтойг харуулж байгаа юм. Таргалалт нь дараах 13 төрлийн хавдрын  шалтгаан болдог:     

  • Хөхний хавдар

  • Нарийн гэдэсний хавдар

  • Улаан хоолойн хавдар

  • Бөөрний хавдар

  • Нойр булчирхайн хавдар

  • Цөсний хүүдийн хорт хавдар

  • Ходоодны хавдар

  • Бамбай булчирхайн хавдар

  • Умайн хавдар

  • Элэгний хавдар

  • Өндгөвчний хавдар

  • Тархи, төв мэдрэлийн системийн хавдар

  • Цусны хавдар

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд: Таргалалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38 хувь, хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Таргалалтаас үүдэн гарах зардалд Америкийн Нэгдсэн Улс нийт эрүүл мэндийн салбарын зардлынхаа 9 хувийг зарцуулдаг бол Бразил 3-5.8 хувь, Хятад 3.4 хувь, Япон 3.2 хувь, Канад 2.9 хувьтайгаар удаалжээ. Таргалалт нь зөвхөн хавдрын төдийгүй чихрийн шижин, зүрх судасны зэрэг олон өвчний эрсдэлд хүчин зүйл юм.

Монгол Улс 2017 онд Чихрийн шижин, хоол тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгтэй 13,100 хүнд 3.9 тэрбум төгрөг, Даралт ихсэх төрлийн өвчтэй 40,000 хүнд 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Энэ зардлыг эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүдээ төрөлжсөн мэргэжлээр сургах, хэрэгцээтэй тоног төхөөрөмж авах, Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдлуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байсан нь маргаангүй. Татварын мөнгө хоолоо зохицуулаад, хөл гараа хөдөлгөөд, гүйж харайгаад эрүүл мэнддээ анхаарчхаагүй хариуцлагагүй иргэдэд зарцуулагдсан нь тоогүй юм. Таргалалт хэлж ирж, хийсэж наалддаг өвчин.  Сур сур бас дахин сур. Тур тур бас дахин тур.

эх сурвалж ikon.mn 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ