2019-12-09
Канадын Монреаль хот дахь, дэлхийн шилдэг 50-ийн нэгт тооцогддог, Макгиллийн нэрэмжит, улсын их сургуулийн дэргэдэх Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн багийнхан хүнсний бүтээгдэхүүн болон түрүү булчирхайн хавдрын уялдааг судалжээ. Тэдний мэдээлснээр, ханасан өөх тос байнга хэрэглэснээр хорт хавдрын MYC хэмээх ген үүсэх үүсэх явцыг хурдасгаж, түрүү булчирхайн хавдар үүсгэдэг. Ийм дүгнэлтийг эл төрлийн хорт хавдартай 319 өвчтөний хоол, хүнсний хэрэглээг судалсны дүнд гаргасан гэдгийг багийн удирдагч, доктор Дэвид Лаббе дурдсан бөгөөд ханасан өөх тос мал, амьтны мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, далдуу болон наргил модны тосонд их хэмжээгээр агуулагддаг гэдгийг ч онцолжээ.
эх сурвалж unuudur.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд