Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно

2019-12-06

Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх талаар салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зээлийн хүрээнд эмнэлэг байгуулна л гэсэн байна. Харин эмзэг бүлгийн иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрт оношилгоо эмчилгээ хийхэд зээлийн мөнгийг зарцуулмаар байна” гэв. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “АХБ хөгжиж буй орнуудын нийгмийн салбарт дэмжлэг, тусламж үзүүлэхээр зээл олгодог. Манай улс АХБ-ны зургаа дахь удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Манай улсад эмнэлгийн хүртээмж муу байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын эмнэлгийн хүртээмж 64 хувьтай гэж гарсан. АХБ-ны энэ удаагийн хөтөлбөр маш чухал. Нийслэлийн зургаан хороонд өрхийн эмнэлэг байгуулна. 10 аймгийн сумдад эрүүл мэндийн төв байгуулна. Эрүүл мэндийн салбар өөрийн гэсэн хоёр онгоцтой болох асуудлыг энэ хөтөлбөрөөр шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Нэг үеийг бодоход эрүүл мэндийн салбарт дэвшил гарч байгаа. Элэгний эмчилгээ хийлгэж байгаа нэг хүн над руу мессеж илгээж, талархлаа илэрхийлэхийг хүссэн. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал хэлэлцэж байгаа учраас үүнийг хэлье гэж бодлоо. Эрүүл мэндийн салбарыг гаднын зээл тусламжид даатгаж үлдээмээргүй байгаа юм. Улсын хөрөнгөөр ч гэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь чухал” гэдгийг хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Батнасан эрүүл мэндийн салбар онгоцтой болбол яаралтай тусламжийн сайн багтай болох шаардлагатай байгааг хэлж байлаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, М.Билэгт нар орон нутагт тэр дундаа сум, багт ажиллах эмч, сувилагч ховордож байгааг хэлээд энэ талаарх салбарын бодлого ямар байгааг тодруулав. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сувилагчийн сургуульд заавал 12 төгссөн биш 10 жил сурсан хүүхдүүдийг төрийн тэтгэлгээр сургавал сувилагчдын орон тоог хангалттай болгох боломжтой гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

эх сурвалж eagle.mn

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ