Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ

2019-11-13

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц Улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байгаа аж.

-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ?

-Яг 10 дахь өвөлтэйгээ золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л ... Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.

-Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу?

-Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, загнуулмар байна. Би айлын ганц хүү болохоор их жожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг.

-Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгээ илүү дотно байсан болов уу гэж боддог юм ...

-Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яаг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л .... Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд Хөвсгөл аймаг руу дээхнэ явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдэв. Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би маш их гунигладаг. Хайр өрөө энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.

-Өвөө тань чамд зориулж хэдэн шүлэг бичсэн бэ. Мөн аав тань бичиж өгсөн үү?

-Өвөөгийн гаргасан “Гашуун өвс” номонд миний тухай олон шүлэг байдаг. Намайг төрөхөөс өдийг хүртэлх цаг хугацааг багтааж бичсэн байсан. Би ч гэсэн 2015 онд 14 настай байхдаа өвөө, эмээдээ зориулж бичсэн шүлгээ танд сонирхуулья. Мөн аав маань ч надад шүлэг бичиж өгдөг шүү.

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн

Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь

Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Одоо чи шүлэг бичиж байгаа юу. Өвөө, аав тань чамайг шүлэг бичих авьяастай юм байна гэж хэлж байсан үе бий юу?

-Өвөө надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг зааж өгсөн. Байнга ч захидаг байсан. Утсаар ярих, уулзах бүртээ лавлана. Магадгүй энэ байдал шүлэг бичихийн эхлэл ч юм билүү.

-Чи одоо л ертөнцийн мөнх бустай эвлэрч байгаа байх. Өвөөтэйгээ үргэлж хамт байх юм шиг санадаг байсан болов уу?

-Энэ шүлэг таны энэ асуултанд яг тохирох байх аа.  

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн

Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь

Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Өвөөгийнхөө юуг үргэлж хадгалж явдаг вэ?

-Өвөөгийн өгсөн ороолт, цаг, захианууд. Цаашид ч хадгалж явах болно.

-Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?

-Маш их хүсч байна. Гэхдээ би нутагтаа хоосон очмооргүй байна аа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай надад “Чи гаалиар давахдаа их эрдэнэсийг эх орондоо баригдалгүй авч ирээрэй” гэж захисан. Энэ нь их эрдэм юм л даа.

-Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөх болмоор хүү байна билээ гэж байсан. Жүдо бөхийн бэлтгэл хийж байгаа юу?

-Одоогоор хичээл номондоо илүү анхаарч байна аа.  

-Тэгвэл ирээдүйн зорилго тань юу вэ?

-Аав надад “Чи хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Тэр л чиний амьдралийн зорилго шүү” гэж үргэлж захидаг. Бага байх үед “Машин ч юм уу бүтээх ёстой юм байна” гэж бодож байлаа. Гэтэл тэр үгний мөн чанар нь хайр сэтгэл, гэр бүл, урлаг, амьдрал гэх мэт маш олон зүйл байсан юм билээ.

-Яагаад заавал цөмийн физикч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Шинэжлэх ухаан өрөө энэ ертөнцийн мөн чанарыг судлах юм. Энэ амьдралын утга учрыг харах, өөр өнцгийг нээх хаалга гэж ойлгож болно.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Өнгөрсөн цагаан сараар л очсон.  

-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана биз дээ?

-Мэдээж. Гэхдээ үүнийг цаг хугацаа шийдэх байхаа.

-Багаасаа Францад байгаа болохоор Монгол хэлнээсээ хөндийрөх тал байна уу?

-Би нэг ч удаа крилл үсэг заалгуулж байгаагүй. Хүн хэчнээн харийн хэлээр ярьдаг ч гэсэн Монголоороо бодож, Монголоороо сэтгэвэл төрөлх хэлээ мартдаггүй байхаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA:2023-01-06 13:22:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA:2022-07-30 04:35:07

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ