АНУ хөрөнгө оруулагч орнуудын жагсаалтыг тэргүүлжээ

2019-10-25

АНУ хөрөнгө оруулагч орнуудын жагсаалтыг тэргүүлжээ

ОХУ-д өнгөрсөн жил шууд хөрөнгө оруулалт хийсэн орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгааг аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын “Эрнст Энд Янг” компани судалгаандаа онцолсон байна. Мөн Азийн орнууд хөрөнгө оруулалт хийснээр  нөлөөгөө нэмэгдүүлэх, энэ жилийн хөрөнгө оруулалтын өсөлтийн үзүүлэлтийг тэргүүлэхэд бэлэн байгаа аж. Харин  Вашингтон, Москвагийн харилцаа хүндхэн байгаа болон харилцан хориг тавьсан ч  америк компаниуд ОХУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг  тэргүүлж байна.Тухайлбал,өнгөрсөн жил Европын компаниудтай харьцуулахад  хоёр ,Азийн компаниудаас тав дахин их хөрөнгө оруулалт хийснийг судалгаа харуулж байна.  Дунджаар АНУ-ын компани бүр ОХУ-д 224 сая  ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Европын компаниуд 90 сая, азийн компаниуд  40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.

Түүнээс гадна  Ази нь энэ тивийн компаниудын  41 хувь нь энэ жилд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа учраас  төлөвлөсөн үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин АНУ-ын компаниуд зөвхөн 29 хувийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Судалгааны ажлын хүрээнд  ОХУ-д гадаадынхны хөрөнгө оруулалтын талаар  судалдаг зөвлөлийн гишүүд, 73 том банк, компанийн төлөөлөгчдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан ОХУ-д  хөрөнгө оруулагч ихэнх компани нь  Оросын зах зээлд хөрөнгө оруулах нь нэн тэргүүний зорилт гэжээ. Харин судалгаанд оролцогчдын 91 хувь нь ОХУ-ыг     стратегийн түнш гэж дүгнэсэн байна. Мөн 85 хувь нь ирэх гурван жилд  бизнес нь өргөжинө гэж найдаж байгаа юм. Гэхдээ ихэнх нь энэ өсөлт нь удаан байж болохыг зөвшөөрсөн байна.  Зөвхөн анагаах ухаан, эм зүй, барилга, инженер, эрчим хүчний салбарынхан хөрөнгө оруулалт нь хурдан нэмэгдэнэ гэж найдаж байна.  ОХУ-д хийсэн судалгаанд оролцсон  хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалт 745 сая ам.долларт хүрчээ.
 

Эх суралж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ