2019-06-19
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
-ТЦА, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс хамтраад "Яараад яахав дээ" аянг хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Энэ аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар ач холбогдолтой аян бэ?
-Урин дулаан цаг болохоор нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг. Тэр ч утгаараа Тээврийн цагдаагийн газраас жил бүр орон нутгийн замын хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн зун 188 цэгт 500 алба хаагчийг 24 цагаар ажиллуулж хяналт тавьж ажилласан. Үүний үр дүнд нас барсан гэмт хэргийг 26 хувиар, гэмт хүний тоог 9.6 хувиар, нийт гэмт хэргийг 30.6 хувиар бууруулж чадсан. Тиймээс энэ жил орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг,
Хурдыг үхэл отож байдаг.
ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор манай Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс хамтарч Монгол Улсын хэмжээнд Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг "Яараад яах вэ" уриан дор зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд, "Хурдыг үхэл л отож байдаг юм шүү" гэдгийг анхааруулсан тараах материалуудыг нааж, жолооч нарт тараана. Мөн орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж, хурд сааруулагч байрлуулна. Олон тооны хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулсанаар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд хаана ч хэзээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар болон хурд хэмжигч төхөөрөмжтэй таарч мэднэ гэсэн үг юм.
-Аян хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Хэрэв иргэд олон нийт энэ арга хэмжээнд нэгдэн ороод хамтарч ажиллаж, хөдөлгөөндөө сахилга соёлтой оролцож, дүрмээ биелүүлвэл энэ арга хэмжээ маш их эерэг үр дүнг авч ирэх нь ойлгомжтой.
-Яарах нь ямар эрсдэлийг дагуулдаг вэ?
-Яарах нь маш олон эрсдэлийг дагуулж байдаг. Хамгийн наад зах нь яарсан хүн өөрийн мэдэлгүй хурд хэтрүүлдэг. Гэтэл орон нутгийн замд үйлдэгдсэн зам тээврийн ослын 40
Монголчууд холоос ирсэн гийчнээс САЙН явж ирэв үү гэж асуудаг болохоос ХУРДАН явж ирэв үү гэж асуудаггүй
орчим хувийг хурд хэтрүүлсэнтэй холбоотой осол аваар эзэлдэг. Энэ нь орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын 70-80 хувь нь 50-60км/цагаар хурд хэтрүүлдэгтэй холбоотой. Монгол Улсад явж байгаа нэг сая гаруй тээврийн хэрэгслийн насжилтыг аваад үзэхэд, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа. Тэгээд 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслээр орон нутгийн замд хурд хэтрүүлээд явна гэдэг бол өөрсдийгөө үхэл рүү авч явна гэсэн үг. Жолооч нар үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм юм шүү гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.
-Сая амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам эвдэрч, зарим чиглэлийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор, иргэд "яараад байна, ажил, амьдрал хэцүүдлээ хурдан явуул" хэмээн ихэд бухамдаж байгаа дүр зураг харагдсан?
-"Бороо их орсны улмаас үер буугаад, зам эвдэрч, хөдөлгөөнд оролцож байгаа зарим машинууд нь урсаж, хүний амь нас эрсдэж байна. Тиймээс замыг түр хугацаагаар хаасан. Та явбал, амь насанд тань аюултай учраас та буцна уу" гэх шаардлагыг Тээврийн цагдаагийн албаны алба хаагч нар тавихаар "Тэдний өдөр найр наадамтай, миний мах, шөл муудах гээд байна, тийм ч чухал ажилтай" гээд хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд байдаг. Мөн цаг агаарын нөхцөл хүндэрч байгаа талаар боломжтой бүх сувгаар мэдээлж, замд
Таны болон таны гэр бүлийн амь наснаас үнэтэй, яаралтай, чухал ажил гэж байхгүй ...
гарахгүй байхыг анхааруулсаар байтал замд гарч, зам хаасан үед хулгайн замаар зорчиж өөрийнхөө болон үр хүүхдийнхээ насыг эрсдэлд оруулдаг. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, саяын борооны үеэр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” маркийн автомашин замын хажуу руу унаж дөрвөн том хүн, нэг хүүхэд /5 настай/ газар дээрээ нас барж, 11 настай хүүхэд хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай осол гарсан. Тиймээс иргэд маань амь наснаас нь үнэтэй чухал ажил, эд хогшил байдаггүй гэдгийг маш сайн ойлгох л хэрэгтэй байна.
-Орон нутгийн замын яг аль чиглэлд осол аваар хамгийн ихээр гардаг вэ?
-Цагдаагийн байгууллагын "хар цэг"-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарсан.
-Сүүлийн өдрүүдэд шар хашлагатай холбоотой шүүмжлэл их гарлаа. Энэ ер нь ямар ач холбогдолтой хашлага юм бэ?
-Шүүмжлэхээсээ өмнө бид замын хөдөлгөөний дүрмээ хэр биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцож байгаа билээ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Энэ хайс хашлагуудыг хийснээр явган хүнийг хаа сайгүй зам хөндлөн гаргадаг байдлыг таслан зогсоох боломжтой. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байдаг 1.1, 1.2 тэмдэглэлүүдийг зөрчиж дуртай газраараа дур мэдэн давж эргэдэг, дуртай газраараа урсгал сөрдөг. Үүнээсээ болж эрхээ хасуулж, мөнгөн торгуулиар торгуульж арга хэмжээ авахуулах тохиолдол их байдаг. Түүгээр ч зогсохгүй элдэв осол хэрэгт өртөж, хэн нэг хүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл үүсгэдэг.
-Шар хашлага байрлуулснаар нийслэлд гарч байгаа ослыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ?
-Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа. Хайс хашлага байршуулснаар энэ тоог тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнийг тусгаарласан хайс хашлага осол гэмтлийг бууруулахад шууд нөлөөлнө. Хамгийн энгийн жишээ дурьдахад, 120-ийн уулзвар дээр хашлага хийгээгүй байхад гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан хүн зам тээврийн осолд өртлөө гэсэн 2-3 дуудлага ирдэг байсан. Шар хашлагуудыг байрлуулснаас хойш нэг ч дуудлага мэдээлэл ирээгүй. Энэ бол бодит үр дүн. Тиймээс бид шар хашлагуудыг зам тээврийн осол их гардаг газруудад тавьсан. Энэ нь хүмүүсийг хүмүүсээс нь хамгаалж байгаа хамгаалалт. Шоронжоод байгаа асуудал биш. Бусад улс оронд ч гэсэн дүрмээ баримталдаггүй жолооч, явган зорчигчидтай бол хайс хашлага тавьж л элдэв осол хэргээс сэргийлдэг.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд