Техник технологийн шинэчлэлд 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2019-05-01

Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн  хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

     Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний  удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.
     Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний  хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэлийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын  ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.
     Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд  “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ