"Хархорум" наадмын шилдэг киногоор "Эргэж ирэхгүй намар" УСК шалгарлаа

2023-12-14

ФОТО: "Хархорум" наадмын шилдэг киногоор "Эргэж ирэхгүй намар" УСК шалгарлаа

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа.

Тус наадмын Шилдэг уран сайхны киногоор жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар”  кино шалгарчээ. Энэхүү киноны зохиолыг Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бичжээ.

Наадмын хүрээнд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын буюу 15 орны шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулсан билээ. Харин уралдаанд нийт есөн орны 14 кино өрсөлдсөн юм.

“Хархорум” олон улсын кино наадмыг энэ жил анх удаагаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ хүрээнд “Хүний эрх-75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой аж.

Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино - "Эргэж ирэхгүй намар" МУСК
Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл - Францын "Амьтдын ертөнц" кино
Шилдэг баримтат кино - Америкийн "Шилжилт" кино тус тус шалгарлаа

Гэрэл зургийг Г.Өнөболд

Эх сурвалж: gogo.mn 



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй