Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо

2023-11-16

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар юм гэж тодорхойлсон байдаг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСӨГЧДӨД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Отгонтэнгэр их сургууль, АНУ-ын University of north America-тай магистрын 1+1, бакалаврын 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
233 ЦЭЦЭРЛЭГ, ЕБ-ЫН 337 СУРГУУЛЬ, 250 ДОТУУР БАЙР ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН "МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III"-ИЙН ХЭРЭГЖИЛТ
СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ SORIL.EEC.MN ЦАХИМ СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ
УЛСЫН ХЭМЖЭЭНД 233 ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 337 СУРГУУЛЬ, 250 ДОТУУР БАЙР ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Дэлхийн брайл үсгийн өдөр тохиож байна
Доктор, профессор Мэттью Брок : ЭЦЭГ ЭХЧҮҮД ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БОЛСОН НЬ САЙН ҮР ДҮН
ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ 112 ДУГААР СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ОЛГОХОД БҮХ ТАЛААР ДЭМЖИН АЖИЛЛАНА
Японд болсон газар хөдлөлтөд 55 хүн амиа алджээ
Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгэж, батламж гардууллаа
Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ