2023-11-02
1978 онд Битлз хамтлагийн ахлагч Жон Ленноны анх бичүүлж байсан “Now and Then” нэртэй дууг өнөөдөр анх удаа нийтэд сонсгохоор болжээ.
Бүх дөрвөн гишүүн нь оролцсон энэ бүтээл тус хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээлд тооцогдож байна.
Энэ дууны анхны хувилбарыг 1978 онд Жон Леннон Нью-Йорк хот дахь гэртээ туршилтаар бичиж байжээ.
Түүнийг нас барсны дараа гэргий Йоко Оно нь “Now and Then”, “Free as a Bird”, “Real Love” дуунуудын ийм бичлэгтэй аудио хуурцгийг Битлзийн бусад гишүүдэд өгсөн байна.
Эдгээрийн хоёрыг нь Битлзийнхэн нэмж засварлаад 1995, 1996 онуудад гаргаж байжээ.
Харин гурав дахь дууны бичлэг чанарын шаардлага хангаагүй тул орхисон байна.
Битлзийн гишүүн Харрисон уг бичлэгийг тухайн үед “хэрэггүй хог” гэж нэрлэж байсан бол Пол Маккартни хаялгүй хадгалжээ.
Ингээд хиймэл оюуны технологийн тусламжтайгаар бичлэгийн алдагдсан хэсгүүдийг саяхан сэргээснээр “Now and Then” дуу 45 жилийн дараа бэлэн болсон байна.
Битлзийн сүүлчийн дууг Улаанбаатарын цагаар өнөөдрийн 22:00 цагт BBC Radio 2, 6 Music радио сувгуудаар цацах ажээ.
Үүнтэй зэрэгцэн Spotify, Apple Music, Amazon Prime Music стриминг платформуудаар хүмүүст сонсгох юм байна.
Маргааш уг дууны CD, пянз, аудио хуурцаг Британи даяар худалдаанд гарах гэнэ.
Эх сурвалж: BBC
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд