2023-10-31
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хооронд “Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Монгол Улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Хуримтлалын нэгдсэн сангийн загвар, хуримтлалын тогтолцооны талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, харилцан санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд Сайд С.Зулпхар болон тус ажлын хэсгийн гишүүд, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төслийн баг болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Хуримтлалын нэгдсэн сан байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:
Тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
Тэтгэврийн 2 дахь давхарга буюу шимтгэлтэй одоогийн тогтолцоо нь санхүүжилтийн хуваарилалтаас хагас хуримтлалд шилжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг даатгуулагч бүрд бүрэн хуримтлуулж, хөрөнгийн зах зээл, арилжааны банканд байршуулах зэргээр хөрөнгө оруулалтад оруулах;
Хуримтлалын дансанд байрших мөнгөн хөрөнгийг нэмэлт тэтгэвэр хэлбэрээр авах, улмаар өвлүүлэх нөхцөл бүрдүүлэх;
Орон сууцны санхүүжилт, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зарим хэсгийг өөрийн хуримтлалаас авах боломж бүрдүүлэх.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд