“ЕВРОПЫН ХОЛБОО: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2023-10-24

Хурлыг Отгонтэнгэр Их Сургууль, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэн, МУИС-ийн Европ судлалын тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Европын Холбоо нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол дахь иргэний нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, Европын зах зээлд нэвтрэх гол хамтрагч, манай улсын стратегийн гурав дахь хөрш, харилцаа хамтын ажиллагааны  итгэлтэй түнш билээ. 10 жилийн өмнө батлагдсан “Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн зарчим, заалтуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, агуулга хэлбэр нь баяжсаар байна. Үүний тод илрэл нь өнгөрсөн онд батлагдсан Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх удаан хугацааны зорилтот хөтөлбөр юм. Эдгээр бодлогын болон эрх зүйн баримт бичигт тусгагдсан зорилтууд, үнэт зүйл, үзэл санааны хэрэгжилтийг тал бүрээс нь баримт тооцоо судалгаанд үндэслэн ярилцах, бий болсон нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, цаашдын зорилтыг тодорхойлоход энэхүү Олон Улсын Хурлын зорилго ач холбогдол оршиж байгаа юм.

Тус хурлаар Монгол Улс, Европын Холбооны харилцааны ололт амжилт, туршлага сургамж, сорилт, цаашдын хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцлээ. Хурлыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никейз, Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Н.Энхзаяа нар нээж үг хэлсэн.  

Чех, Унгар, Румын, Украйн, Англи, Хятад, Япон зэрэг гадаад орны судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, хэвлүүлснээс гадна дотоодын судлаачдыг төлөөлж Хүндэт дипломатч, ОТИС-ийн зөвлөх багш, шинжлэх ухааны доктор Г.Төмөрчулуун, ХИС-ийн ОУХС-ийн захирал шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр, Академич Н.Бэгз, Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор, Б.Энхмандах, Япон улсын Киотогийн Их Сургуулийн доктор Э.Энхчимэг болон МУИС, ДХИС, Удирдлагын Академийн багш, эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлжээ.

 

Тайлбар байхгүй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй