Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна

2022-03-29

Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.28) хуралдаан 14 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам горимын санал гаргалаа. Тэрбээр тус ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувийн саналаар дэмжлээ.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж буй тухай тэрбээр мэдээлсэн. Мөн цаашид авах арга хэмжээний талаар төслийн нэг, хоёрдугаар ээлжийн зураг, төслийг дөрөвдүгээр сард багтаан магадлалаар оруулж дуусгах, магадлалаар баталгаажсан зураг, төслийн дагуу барилга угсралтын бодит гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгох, 2022 оны зургаадугаар сард багтаан нэгдүгээр ээлжийн 13 багцын 92 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, 2022 оны есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувийг болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, төслийн нэг, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох, төслийн гуравдугаар ээлжийн зураг, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ч.Ундрам, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв

Дараа нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна гээд хөтөлбөрийн хэрэгжилтийн хувийг бодлого тус бүрээр танилцуулсан.  

Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа.

…2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон талаар, мөн тус төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн, цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэсэн талаар сайд Б.Жавхлан танилцуулахын зэрэгцээ Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцууллаа.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд болон бусад асуудлаар хуралдаанд оролцсон гишүүд тодруулж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, П.Анужин, С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Н.Учрал, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, багш нарын цалин нэмэгдүүлэх болон үйлчилгээний албан тушаалтнууд, албан хаагчдын урамшуулал, нэмэгдлийн талаар, мөн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд буюу Төв номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Чингис хаан” хаад язгууртны музей, “Төв халх” дуулалт жүжгийн театр зэрэг бүтээн байгуулалтуудын явц зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад холбогдох яамдын сайд, дэд сайд нар хариулт өгөв. Асуулт асууж, хариулт авсныхаа дараа гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. П.Анужин гишүүн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ үр дүнг давхар танилцуулахыг, гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар гүйцэтгэлээ үнэлсэн байдал нь бодит байдалд нийцэхгүй, хангалтгүй байгаа талаар хэлж, цаашид бодит үр дүн гаргахыг шаардаж байр сууриа илэрхийллээ. Гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар мөн үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцээд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг ийнхүү хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтов. 

Удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэллээ. Гишүүдийн гаргасан саналыг нэмж тусгаснаар Удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA:2022-11-18 02:56:15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA:2022-07-09 13:44:14
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA:2022-05-11 01:17:17
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй