ҮББХ: ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

2022-03-11

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Засгийн газраас байгалийн нөөц баялагт түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. 

Байнгын хороогоор хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өнөөдөр хийх үеэд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Д.Батлут, Т.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлсэн. Ингэхдээ түүхий эдийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй гэж байсан боловч хуулийн төсөлд нэр, томьёо нь тодорхойгүй, хоёр, гуравхан үйлдвэрт зориулсан заалт тусгасан хэмээн шүүмжилсэн юм. Ийнхүү санал хураахад байнгын хорооны гишүүдийн 69.2 хувь нь дэмжээгүй бөгөөд дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. Чуулганаар байнгын хорооны саналыг дэмжвэл хуулийн төслийг санаачлагчид нь буцаах юм. Харин байнгын хорооны саналыг дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2022-05-19 14:49:11
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

ЦАГ АГААР

  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ