Япон улс руу зорчих иргэдэд өнөөдрөөс мөрдөгдөх тусгаарлалт болон шинжилгээний журам

2022-03-01

09

Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана. 

Япон Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн мөрдөх шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ нийтэд зарлалаа. Энэ нь Япон руу буцах болон зорчих иргэдэд хамааралтай байна.

Хилээр нэвтэрсний дараах гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацааны өөрчлөлт

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн иргэд

Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаарлагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно.

Гурав дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

Хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээ

Вакцины гэрчилгээ нь доорх нөхцөлийг хангасан байх.

  • Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
  • Гэрчилгээнд Япон болон англи хэлээр Овог нэр, Төрсөн он сар өдөр, Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, Вакцин хийлгэсэн өдөр, Вакцины тоог бичсэн байх

Доорх вакцины аль нэгийг хоёр удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ

Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр

  • “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  • “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин,
  • “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин

Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.

Доорх вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ

(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)

  • “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

Хилээр нэвтэрсний дараа олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тухай

Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорх цахим хуудаснаас үзэх боломжтой.

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ