Японд халдвартай тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх мужийн тоог нэмэгдүүлнэ

2022-01-24

Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх мужийн тоог нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж Засгийн газрын эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.

Мягмар гарагт албан ёсоор гаргах төлөвтэй байгаа шийдвэрийн дагуу улсын 47 мужийн 32-т нь зоогийн газар, цэнгээний газруудын ажиллах цагийг богиносгох гэх мэт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж магадгүй байна. Одоогоор ийм арга хэмжээг Токио тэргүүтэй 16 мужид хэрэгжүүлж байгаа бол Хоккайдо, Киото, Осака зэрэг өөр 16 муж бүс нутагтаа халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг тогтоох хүсэлтийг гаргах юм уу гаргахаар төлөвлөөд байгаа ажээ.

Ням гарагт Японд коронавирусний 50 мянга гаруй тохиолдол илэрсэн нь бямба гарагт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийн /54 500 гаруй/ дараа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Мөн Токио хотод халдварын улмаас гэртээ эмчлүүлж буй хүний тоо урьд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлтэд /26 556/ хүрч өсжээ. Тус хотод бямба гарагт мөн л халдварын хамгийн олон буюу 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол ням гарагт 9468 хүнээс халдвар илэрсэн байна.

Хирошима, Ямагүчи, Окинава мужид нэгдүгээр сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлсэн халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг өнгөрсөн баасан гаргаас эхлэн Токио тэргүүтэй 13 мужид тогтоосон юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, хязгаарлалтуудыг дээрх гурван мужид энэ сарын эцэс хүртэл тогтоохоор төлөвлөж байсан ч Засгийн газар үргэлжлэх хугацааг нь сунгаж магадгүй байгаа ажээ.

Харин Токио, Сайтама, Чиба, Канагава, Аичи, Нагасаки, Күмамото зэрэг мужуудад тогтоогоод буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ирэх хоёрдугаар сарын 13 хүртэл мөрдөх юм. Японд 11 дүгээр сарын 30-нд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрс нэмэгдэх болжээ. Тодруулбал, өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэгдүгээр сарын 1-нд 534 байсан бол бямба гарагт 54 576-д хүрснээр энэ оны эхний гурван долоо хоногт л гэхэд 100 дахин өссөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

ESUIGEN:2022-02-20 00:57:59
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ