2022-01-14
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр : "ЭМДС-аас давтан өвдсөн хүмүүст багцыг олгож байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн онд 160 мянган төгрөгийн эрүүл мэндийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 35-аас дээш халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй. Иргэн болгон багц авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай" гэлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд