Казахстаны ерөнхийлөгч анх удаа Назарбаевыг шүүмжлэв

2022-01-12

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр парламентдаа хандаж хэлсэн үгийг тус улсын төв телевизийн суваг дамжуулжээ.

Түүний хэлснээр Казахстанд дэг журам тогтсон тул Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулагчид хоёр өдрийн дараачаас эхлэн нутаг буцаж эхлэх ба арав хоногийн дотор бүгд тус улсаас гарч дуусах гэнэ.

Голдуу ОХУ-ын цэргээс бүрдсэн ХАБГБ-ын энхийг сахиулагчид өнгөрсөн долоо хоногт Казахстанд ирсэн юм.

Тус улсын тусгаар тогтнолын 30 жилийн түүхэнд тохиож байгаагүй томоохон бослого тэмцэл өнгөрсөн долоо хоногт гарч байв.

Токаев уг үйл явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлээд гадаадад бэлтгэгдсэн террористууд оролцсоныг баталж байгаа.

Гэхдээ ажиглагчид үүний цаана Казахстаны дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэл явагдсан байж болзошгүй гэж үзэж байна. Казахстаныг 30 орчим жил захирсан Нурсултан Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа Касым-Жомарт Токаевт шилжүүлж байсан юм.

Гэхдээ тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний суудлаас Казахстаныг удирдсан хэвээр байжээ.

Өчигдөр хэлсэн үгэндээ Токаев анх удаа экс ерөнхийлөгчөө шүүмжилсэн нь дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж буйг батлан харуулж байна.

“Анхны ерөнхийлөгчийн засаглалын үед манайд маш баян компаниуд, олон улсад танигдсан баячууд бий болсон. Тэдний хураасан баялгийг ард түмэнд системтэйгээр шилжүүлэх цаг ирж байна. Эдгээр компаниуд Казахстаны Ард Түмний Санд ямар хувь нэмэр оруулж болохыг засгийн газар судлах ёстой” гэж Токаев хэлжээ.

Токаев өчигдөр бас Назарбаевын тойрон хүрээлэгчдийн эсрэг эхний алхмаа хийж, экс ерөнхийлөгчийн бага охин Алия Назарбаеватай холбоотой гэгддэг хог хаягдал дахин боловсруулах “Оператор РОП” компанийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан байна.

Тэрбээр өчигдөр Казахстаны ерөнхий сайдын албан тушаалд Алихан Смайловын нэрийг дэвшүүлсэн нь хэдхэн цагийн дараа парламентын чуулганаар батлагджээ.

49 настай Смайлов нь өнгөрсөн долоо хоногт огцорсон өмнөх засгийн газрын танхимд тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан юм.

Токаев бас засгийн газрын шинэ танхимын бүрэлдэхүүнийг томилохдоо өмнөх танхимын дотоод хэргийн, гадаад хэргийн, батлан хамгаалахын сайд нарыг хэвээр үлдээж бусад сайд нарыг шинээр сольжээ.

Казахстаны дотоод хэргийн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд баривчлагдсан хүний тоо сүүлийн байдлаар 9,900 хүрснийг дурдсан байна.

Токаев эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний валют тенгед итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ аван ажиллаж байгаагаа өчигдөр бас мэдэгджээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe, Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ