Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна

2021-09-20

Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг ОХУ-ын байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлт боллоо.

Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна.

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалтын ажиллагаа, усны бүсээс, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар оролцон сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж албан ёсоор эхэллээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагджээ
УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийг хэлэлцэнэ
Өнөөдөр 4438 иргэнийг дархлаажуулна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй
Монгол Улсын өр 33 тэрбум долларт хүрчээ
Тяньжин боомтод саатсан Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шийдвэрлэнэ
ЭМД-ын сангаас КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд ₮204 тэрбумыг зарцуулсны ₮166.9 тэрбум нь эмнэлгүүдэд ногджээ
“Squid Game” шинэ дээд амжилт тогтоосныг Нэтфликс компани мэдэгджээ
Нийслэлд өнөөдөр 4238 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ, Ли Көчян нарын уулзалтаар Гашуунсухайтад саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрэв
“Дэлхийн зөн” ОУБ-аас Эрүүл мэндийн яаманд 132 эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж хандивлажээ
Нутгийн зарим хэсэгт цас орж, хүйтэрнэ
Английн “Ньюкасл” Дэлхийн хамгийн баян эзэнтэй хөлбөмбөгийн клуб болов
О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна
Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ
Өнөөдөр суурин 36 цэгт 3138 иргэнийг дархлаажуулна
“Осло-2021”: Чөлөөт бөхийн эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарлаа