2021-09-15
Дуучин Ц.Амарбаяр буюу Ноён бондгор коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийн байдал тун хүнд, сэхээн амьдруулах тасагт олон хоног эмчлүүлж байсан юм. Харин түүний бие өчигдрөөс сайжирч, энгийн тасагт шилжжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа “20 хоног Сэхээний тасагт эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэлээ. Аав, ээж, ах, дүү, хань эмч, сувилагчид, өргөн түмэн олныхоо амны билэг, ерөөлөөр үхлийн аюулаас аврагдаж, тасагт шилжиж байна. Миний төлөө сэтгэлээ чилээсэн та бүхэндээ баярлалаа” хэмээжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд