Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2021-09-14

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгаар усархаг бороо орохыг анхааруулж байна.

2021 оны 09 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлБаруун аймгуудын нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 15-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ