Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг зөвхөн онолын хэлбэрээр зохион байгуулахаар болсон

2021-08-20

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 14 хоногийн хугацаанд дельта хувилбарын халдвар орон нутагт төдийгүй Улаанбаатарт нэмэгдэх эрсдэл бий боллоо. Өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 35-80 хүртэл хувь нь дельта хувилбар эзэлж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах шаардлагатай" гэв.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд танилцуулав.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар өчигдөр хоёр журам батлагдсан. Уг журмаар Бүх нийтийн болон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед 4-5 настай хүүхдийн бүлгийг ажиллуулах, анги дүүргэлтийн хувьд нэг хүүхдэд 1.5 ам метрээс доошгүй талбай ногдох бөгөөд 15-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ.

Мөн сургалтыг холимог буюу цахим, танхимын хичээлээр явагдах тул эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өөрсдийн сонголтоор явуулна.

Түүнээс гадна, цэцэрлэг болон ЕБС-ийн сурагчдыг амны хаалтаа авах, хоорондоо хэт ойр байх нөхцөлийг бүрдүүлэхүйц хичээл буюу биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг зөвхөн онолын хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, хичээл дээр хүүхэд гүйж, дуу дуулахгүй гэсэн үг.

ЕБС-ийн сурагчид 5/9-ийн зарчмаар хичээллэнэ. Мөн хүн амын дунд зонхилон тархсан вирусийн хувилбараас хамаарч 4/10 гэсэн зарчмаар хичээллүүлэх юм.

Сургалтыг мөн холимог хэлбэрээр явуулах бөгөөд анги дүүргэлт 20 хүртэл хүүхэдтэй бол хэвийн явуулна. Харин 20-оос дээш хүүхэдтэй бол нэг ангид заавал 20 хүртэл хүүхэдтэй байхаар зохицуулна" хэмээн ярив.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ