Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

2021-08-20

Ахлах сургууль

Улсын онцгой комиссын зургадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Үүнтэй уялдуулан компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал, энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцоллоо.

Мөн 2024 он хүртэл тогтвортой хэрэгжүүлэх төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал санаачилга чухал байгааг хэлсэн юм. Түүнчлэн  наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.      

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ