Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

2021-06-03

Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.

Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй.

Тодруулбал, тухайн ноос ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг.

“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.

ХХААХҮЯ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна