Д.Амарбаясгалан: Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүрч ажиллахад иргэний нийгэм, ТББ-ынхан чухал үүрэгтэй

2021-06-03

МАН Барилгын салбарын ахмадын хороо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, МҮЭХ, Монголын багш нарын холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны  холбоо  зэрэг 20 гаруй ТББ болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Дээрх байгууллагууд  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлснээр ийнхүү  санамж бичгийг байгуулж байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш МАН нийтдээ 120 гаруй  ТББ, иргэний нийгмийн байгууллагатай хамтын ажиллагааны  санамж бичгийг байгуулаад байгаа юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох, ард иргэдэд байгалийн баялгаас хүртээх тэгш боломж олгохыг зорьж, үүнд чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үүнд үндэслэн боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ  бодлогынхоо хүрээнд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийгэмд шударга ёсыг тогтоох, ард иргэдэд байгалийн баялгийн өгөөжөөс тэгш хүртээхээр тусгасан.  

Түүнчлэн Монгол хүн өөрөө Монголын баялаг байх боломж, нөхцөлийг бүрдүүлэх томоохон зорилгыг дэвшүүлсэн. МАН өөрөө зүүн төвийн буюу  бүгдээрээ тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн үзэл баримтлалтай. Тийм ч учраас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүрч ажиллах ёстой гэж үздэг. Энэ ажилд иргэний нийгэм болон төрийн бус байгууллагынхан ихээхэн чухал үүрэгтэй. Учир нь эдгээр байгууллага  Монгол Улсын ардчиллын  суурийг бэхжүүлэх,  хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах  чиглэлд анхаарч ажилладаг нь МАН-ын үзэл баримтлалтай яв цав нийцдэг. Тэр ч утгаараа бид удаа дараагийн сонгуульд иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж ирсэн” гээд МАН-ын  үзэл баримтлал, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагынханд талархал илэрхийллээ.

=

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Зам тээврийн  хөгжлийн сайд Л.Халтар нар   хамтын ажиллагааны гэрээнд үзэглэсэн юм.  МАН  Ерөнхийлөгчийн сонгуульд  “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар оролцож байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ихээхэн дэмжлэгтэй гэж үзэж буй. Түүнчлэн МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар чиглэлийн  хөгжлийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, холбогдох хуулийн төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, ажиллах юм.  Энэ тухайд ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  “Өөрчлөлт шинэчлэлийн 30 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэн  арвин  туршлага МАН-д бий. Тэр ч утгаараа иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр эрх барьж  байгаа намдаа итгэж,  дэмжлэг үзүүлж хамтын зорилтоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн улс орны хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй. Төрийн өндөрлөгүүд бие биедээ чөдөр тушаа болдоггүй, нэг цонхоор харах боломжийг бүрдүүлж өгөх сонгууль юм. Төрийн гурван өндөрлөг нэг бодлоготой нэгдсэн хөтөлбөртэй ажиллаж чадвал  улс орныг хөгжилд хөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж бий болно. Үүнийг дагаад ажлын байр олноор нэмэгдэж, олон мянган залуус ажилтай орлоготой болж, ард иргэдийн  амьдрал богино хугацаанд дээшилнэ” хэмээн онцоллоо.   Улсын хэмжээнд 20 гаруй мянган төрийн бус байгууллага байдгаас  идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 150 орчим  нь МАН-тай хамтран ажилладаг юм.

Сэтгэгдэл үлдээх

MONGOLIA NEWS:2021-07-20 06:04:03
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан. Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com

ЦАГ АГААР

  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ