Сонгогчдын 44 хувь нь У.Хүрэлсүх, 10 хувь нь Д.Энхбат, 3 хувь нь С.Эрдэнийг дэмжиж байна

2021-05-27

МЭК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар тодруулга авлаа.

Л.Золбаатар: “Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулинд улс төрчдийн чансаа тогтоохыг хязгаарласан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тандалтын судалгаа нь чансаа тогтоосон хэрэг биш гэдгийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар ойлгоно байх гэж найдаж байна. Манай төв Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 5сарын 17-20-ны хооронд нийтдээ 2000 орчим хариулагчаас мэдээлэл цуглуулсан. Улмаар хүн амын тоо, судалгааны түүврийг жинлээд нэгдсэн тайлан гаргалаа. Тайлангаас харахад нийт сонгогчийн 80 орчим хувь нь саналаа өгнө гэж үзэж байна.

Нэр дэвшигчдийн дэмжлэгийг харахад 44% нь МАН-ын нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг, 3 орчим хувь нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг, 10 орчим хувь нь “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатыг, 8 орчим хувь нь цагаан сонголт хийнэ гэж хариулжээ.

35 орчим хувь нь одоогоор шийдвэр гаргаагүй байна гэж хариулсан. У.Хүрэлсүхийн дэмжлэгийн талаар тодруулж тайлбарлая.Нэгдүгээрт, У.Хүрэлсүх бол сонгогчдод бүрэн танигдсан улс төрч. У.Хүрэлсүхийг дэмждэг тодорхой нийгмийн бүлэг байдаг. Дэмждэггүй, тэр бүү хэл эсэргүүцдэг хүмүүс ч бий. Ямартай ч хүн бүхэн таньдаг. Ямар байр суурьтай улс төрч вэ? гэдгийг нь ч бүгд мэддэг. 2017 оноос Ерөнхий Сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ажилтай гэж дүгнэж болохуйц, ямартай ч У.Хүрэлсүх ингэсэн, тэгсэн гэж тодотгох зүйлтэй. Хоёрдугаар нөлөөлөх хүчин зүйл нь иргэд тогтвортой байдлыг хүсч байгаа явдал. Гуравдугаарт, яг У.Хүрэлсүхийн хувь улс төрчийн имиж, дүр төрх. Түүний хүчтэй удирдагч, шийдэмгий гэдэг дүр төрх нь иргэдийн нилээдгүй хэсэгт таалагдаж байгаа юм. Түүнийг нь У.Хүрэлсүхийн PR багийнхан тодотгон, сурталчилгаа явуулж байна.

С.Эрдэнийн хувьд 3%-ийн дэмжлэгтэй байна.Уг нь Ардчилсан Намын гишүүд дэмжигчид ерөнхийдөө 30 орчим хувь байдаг. Гэвч тэд С.Эрдэнийг дэмжихгүй байна. Одоогоор шийдээгүй гэдэгт эсвэл цагаан сонголт дотор тэд орчихсон байж байгаа. Тэгэхээр С.Эрдэнийн хувьд бол сонгуульд орсон л юм даа гэж хэлж дүгнэээр л байдалтай байна.

Д.Энхбатын хувьд “Форум” нэвтрүүлгийг хөтөлж байгаад, УИХ-д нэг удаа сонгогдож байсан.УИХ-ын гишүүн байхдаа 4 жилийн дотор юу хийж байсныг нь тодотгоход хэцүү. Түүнээс хойш том улс төрөөс гарсан байсан. Өөрөөр хэлбэл улс төрд оролцоогүй байж байгаад одоо буцаж ирж байна.

Д.Энхбатыг ямар улс төрч вэ? гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Сонгуулийн сурталчилгааны 15 хоногийн дотор танигдахад бас хэцүү. Тиймээс нэн ялангуяа хөдөө орон нутагт Д.Энхбатыг дэмжих дэмжлэг нь бага байна. Мөн “Зөв хүн Электорат” эвсэл буюу ХҮНам нь хөдөө орон нутагт хөл байхгүй. Намын үүрүүд ч юм уу, орон нутагт нь дэмжлэг авахуйц зохион байгуулалт хийх хүмүүс хязгаарлагдмал.Сонгуулийн сурталчилгааны явцад Д.Энхбатын хувь бага зэрэг нэмэгдэх байх.

Харин “цагаан сонголт” гэдэг нь бол эдгээр нэр дэвшигчдээс хэнийг ч дэмжихгүй байна гэсэн агуулгатай эсэргүүцлийн сонголт юм. Иргэнийхээ үүргийг биелүүлээд сонгуулиа өгч байна.Гэхдээ энэ 3 хүнийг би дэмжихгүй.

С.Эрдэнээг таалахгүй байгаа Ардчилсан Намын дэмжигчид, гишүүд энэ цагаан сонгууль руу илүү орох магадлалтай.Тэгэхээр сонгогчдын ирц энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болно. Нэг шаттай байх уу, хоёр шаттай байх уу гэдгийг ирц шийднэ. У.Хүрэлсүхийн дэмжигчид бол хатуу дэмжигчид.Тэд ямар ч тохиолдолд ирж саналаа өгнө. Тэгэхээр У.Хүрэлсүх нэгдүгээр шатанд ялах уу эсвэл хоёрдугаар шатны сонгууль болох уу гэдэг нь сонгогчдын ирцтэй шууд хамааралтай байна.” гэв.

Н.Энхдэлгэр

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ