“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ

2021-05-04

"Их 7"-ийн   гадаад хэргийн  сайд  нарын түвшний  уулзалт өнгөрсөн даваа гарагт Их Британийн  нийслэл Лондон  хотноо эхэллээ.   Энэ нь  цар  тахал  эхэлснээс хойш  зохион байгуулж  байгаа  анхны   нүүр  тулсан уулзалт бөгөөд  халдвар  хамгааллын  өндөржүүлсэн  дэглэм  дор болж   байна.

Гадаад  хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор   АНУ-ын   төрийн нарийн бичгийн дарга  Энтони Блинкен  хамгийн түрүүнд  Лондон хотод хүрэлцэн ирсэн  бөгөөд тэрбээр  түншүүд,  холбоотнуудтайгаа  дахин уулзахдаа таатай  байгаагаа   илэрхийлжээ.

"Их 7" орны  гадаад хэргийн сайд нарын уулзалт  2  өдөр үргэлжилнэ.  Хэлэлцэх   гол сэдэв нь  цар тахалтай тэмцэх,  дэлхий нийтийн  өмнө  тулгамдаж  байгаа аюул,  сорил  бэрхшээлээс урьдчилан  сэргийлэхтэй  холбоотой  байхыг  мэдээлсэн.

Түүний  дотор  Орос Украины хил  дээр үүсээд  байгаа   нөхцөл  байдал,  химийн зэвсгийг хориглох, хүний эрх,  кибер аюулгүй байдал,  Хятад ОХУ-ын  идэвхжил  зэрэг  асуудлыг   хэлэлцэх тухай  Британийн гадаад хэргийн сайд   Доминик Рааб  мэдэгдсэн  юм. Түүнчлэн  Их  7  орны  дээд хэмжээний  уулзалтын  бэлтгэл ажлыг хангаж,  хэлэлцэх сэдвийг  батлах  юм.  "Их  7"-ийн  гадаад хэргийн сайд нарын уулзалтад  Европын Холбоо,  АСЕАН,  Австрали, Энэтхэг,  Өмнөд  Солонгос,   Өмнөд Африкийн  бүгд найрамдах улсын  төлөөлөгчид урилгаар  оролцож  байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй