Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна

2021-05-03

Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийн давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчим,  Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна