Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ

2021-04-12

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй. 

Харин Э.Энхбатын биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий. 

Тэгвэл Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр болсон бололтой. Учир нь бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн байна. 

Энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргажээ. 

Тэрбээр " Зөвхөн бөхчүүдэд!!!

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, үлэмж бадрах манлай начин Э. Энхбатын эмчилгээний зардалд дэм болох зорилгоор уг хандивыг эхлүүлж байна бөхчүүдийн гэр бүлээс.

Өв соёлын зангилаа эв нэгдэлийн илэрхийлэл болсон 21 аймгийн нийт БӨХЧҮҮДЭЭ уриалах нь:

Монгол бөхийн буян заяа их ээ! Бид нэгэндээ хэцүү үед нь туслах гэж нэгдэж чаддаг байх ёстой. Олон түмний залбирал, тусламж, сайхан ерөөлөөр начин маань эрүүл саруул болж зүлэг ногоон дэвжээн дээрээ эргэн ирэх өдөр ойрхон гэдэгт итгэж байна. Яаралтай Солонгос улсруу нисэхээр болсон тул та бүхэн минь яаравчлаарай. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Хандив хүлээн авах данс :

Хаан банк 5003357995

Улсын начин Б. Батэрдэнэ

Гүйлгээний утга : Аймаг, цол, нэр" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй