Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2021-03-31

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон  цас орж, зарим газраар салхи шуургатай  байна.

2021 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг,  Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон  цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар  уулс болон  говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 хэм  хүйтнээс  2 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2-7 хэм, говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 7-12 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс  секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 3, 4-нд Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна