ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

2021-02-02

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс цахимаар эхэлж байна. Цахим хичээл тойрсон асуудлаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр " Өнгөрсөн хавар судалгаа хийхэд, орон нутгийн сурагчдын 74 хувь нь теле хичээлд хамрагдсан.  Харин 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд теле хичээлийн хамрагдалт 71.4 хувьтай гарсан. Үүнээс гадна цахим хэлбэрээр буюу цахим платформ ашиглаж хичээл сургалтаа явуулж буй сургалтад 10 гаруй хувь нь хамрагдаж байна. Ингээд нийт сурагчдын 80 хувь нь хамрагдаж байна. Тэгэхээр үлдсэн 15 хувь нь теле хичээлд хамрагдахгүй байгаа гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.

Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэвэл, хүртэж чадахгүй байгаа хүүхдийг ямар нэг байдлаар оролцоог нь хангах, эргэх холбоо тогтоох байдалд нь анхаарсан. Тиймээс хэвлэмэл материал хүргэх зөвлөмж, арга зүйгээр орон нутгийн Боловсролын байгууллагуудыг хангасан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар, хотын хүүхдийн 30 орчим хувь, орон нутгийн хүүхдийн 40 орчим хувь нь бие даан ажиллах дасгал даалгаврыг авч ажилласан гэсэн дүн мэдээтэй байгаа.

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 2 дугаар сарын 15-нд эхэлнэ. Цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг 4 дүгээр сард зарлана. Мөн 12 дугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна. Хэвлэмэл материал, “Элсэгч” сонин, гарын авлага тараахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн зайны сургалтад алдаа дутагдал гарна. Теле хичээлийг сурагчдын 70 гаруй хувь нь үзэж байгаа боловч түүн дотор аав ээж, эмээ өвөө, ах эгчтэйгээ хамт үзэж байгаа хүүхдийн хувьд үр дүнтэй. Хэний ч оролцоогүй бие даан үзэж байгаа хүүхдийн хувьд ойлгохгүй нөхцөл байдлаас шалтгаалан харилцан ялгаатай байдал үүсэж байна. Тиймээс танхимын сургалт эхлэхэд ялгаатай нөхцөл байдалд чиглэсэн бодлого менежмент багийн зохион байгуулалт хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ