Warning: Undefined array key "category" in /home/zahialco/public_html/news.php on line 2
Sorgog.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЗАСАГ ДАРГА НАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД УРИАЛЛАА

2021-11-27

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр.

Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулахэрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР


    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 19

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 20

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 21

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 22
  • Лхагва
    °C/°C

  • Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 31

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 32

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 33

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 34
  • Пүрэв
    °C/°C

  • Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 43

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 44

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 45

    Warning: Trying to access array offset on value of type null in /home/zahialco/public_html/weather_inside.php on line 46
  • Баасан
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАБАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНАР ЭРХЭМБАЯРЫН БАТТУЛГЫГ ТОМИЛЛОО
Казахстанд гарсан үймээний дараа Назарбаев анх удаа ард түмэндээ хандаж үг хэлэв
УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдлаа
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Бээжингийн өвлийн олимпын тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана
2021 онд улсын хэмжээнд хдхв/дох-ын 16 тохиолдол илэрч, нийт 327 боллоо
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Ронда Роузи шиг аварга болох уу
Говь-Алтай аймагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
ЭМЯ: Эмийн багц заавал авах гэсний хэрэггүй
"Насны хишиг" олгожээ
Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж гурван хүн нас барлаа
Хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулахыг үүрэг болголоо
АРВАНХОЁРДУГААР САРД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 20 ХУВЬ ӨСӨЖ, ИНФЛЯЦ 13 ХУВЬД ХҮРЧЭЭ
Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс 2.4 нэгж хувиар буурчээ
Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой боллоо