Намрын ногоон өдрүүд 2021 нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

2021-09-17

Жил болгоны намар зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэллээ. 

      Арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Намрын ногоон өдрүүд арга хэмжээг мал аж ахуйн  салбараар эхлүүлж байгаа нь учиртай. Мал аж ахуйн салбар нь манай орны уул уурхайн салбарын дараа ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг,  экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэг хувь нь мал аж ахуй эрхэлдэг” гэв. 

      Зохион байгуулагч талаас ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш "Энэ жил оролцогч байгууллагууд дээр хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийнхэн нэмж оролцож байна. Мөн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм дор ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зохион байгуулж байгаа учир ирсэн хүн бүтээгдэхүүнүүдээс айдасгүй худалдан авч болно. Энд худалдаалж байгаа болон өдөр тутам шинээр ирэх бараа бүтээгдэхүүнээс мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авч байна" гэв.

      Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд болж байна. Хүрээлэнгийн зүүн жигүүрт хүнсний ногоо, мал эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, ноос ноолууран эдлэл харин баруун жигүүрт сүү сүүн бүтээгдэхүүний асрууд байрласан. Иргэдийн хөл хөдөлгөөн хүрээлэнгийн зүүн хойд хаалганаас нар зөв эргэсэн байдалтай байв.

     Өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн гарна. Энэхүү арга хэмжээг  зохион байгуулснаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдах, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тариаланчид тариалангийн талбайгаас ургацаа борлуулах олон давуу талтай юм. Оролцож буй иргэд, аж ахуй нэгжүүд худалдан авагч нарт бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулалтаа өсгөх нь тэдний зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн нээлт эхэлснээс хойш тасрахгүй байлаа. Үйл ажиллагаанд үндэсний томоохон үйлдвэрлэгчдээс эхлээд нийт 470 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцоно. Энэхүү арга хэмжээ энэ сарын 16- 23-ыг хүртэл  болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй