2021-05-24
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Хуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа.
Мөн өнөөдөр нэр дэвшигчийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуульд заасны дагуу АТГ-т мэдүүлж тус газар нь өөрийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулах юм. Төрийн аудитын дээд байгууллага Үндэсний аудитын газар нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө эхлэн өөрийн байгууллагын цахим хуудас мөн нээлттэй байршуулна.
Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой юм. Сонгуулийн сурталчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд сонгуульд оролцож буй улстөрийн намууд болон нэр дэвшигчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэгэн адил зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглож буй. Үүнд зөвшөөрсөн 8 арга хэлбэрээс танилцуулвал:
Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглож байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд