2021-05-24
Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө. Ёкозүна цолтонгүй, дөрвөн арслантай эхэлсэн тус тэмцээнд Монголын озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтэлтэй, ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлсан энэ үед шинэ ёкозүна сүмогийн ертөнцөд үгүйлэгдэж буй. Японы сүмо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Исэгахама ояката “Тэрүнофүжид Нагоя башёд ёкозүна цолны болзол сонсгох болно. Тэрбээр сүүлийн нэг жилд гурав түрүүлснээс хоёрт нь дараалан түрүүлсэн. Нагоя башёд түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгох талаар ярилцана” хэмээн сэтгүүлчдэд мэдээллэв.
Эх сурвалж: MNB.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд