2021-05-14
Хөвсгөл аймгийн Ханх, Рэнчинлхүмбэ суманд өчигдөр буюу тавдугаар сарын 13-нд гурван удаа газар хөдөлжээ. Тодруулбал, Ханх сум Хороо багийн адуун гэдэг газар өчигдөр 19:24 цагт 4.0 магнитуд, 22:23 цагт 3.9 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Харин Рэнчинлхүмбэ сумын V багийн Чулуут гэх газарт өчигдөр 19:37 цагт 3.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна.
ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Адуун гэх газарт нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ. Харин Рэнчинлхүмбэ сумын Чулуут гэх газарт нутагладаг иргэдэд чичэрхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд