Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

2021-03-25

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутаг болон, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна