2021-03-15
2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулсан. Тэрээр есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдаад байгаа юм. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийхтэй зэрэгцэн Ж.Эрдэнэбат тангараг өргөнө гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Ямартай ч Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 25-нд сонгогдсон нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол батлахдаа Ж.Эрдэнэбатын тогтоолыг ч хамтад нь баталж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат тангараг өргөхөд Сонгуулийн ерөнхий хороо оролцох шаардлагагүй бөгөөд аль хэдийнэ тогтоолоо баталж, өргөн мэдүүлсэн юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд