2021-02-02
"Барселона" -гийн довтлогч Лионель Месси цалингийнх нь тухай мэдээлэл цацагдсаны дараа клубын удирдлагыг шүүхэд өгөх гэж байгаа тухай "Marca" хэвлэлд мэдээлжээ. Ням гарагт Испанийн El Mundo сонин түүний Барселоны клубтай 2017 онд байгуулсан гэрээг ил болгосон юм. Гэрээнд аргентин хөлбөмбөгч дөрвөн жилийн хугацаанд 555 сая еврогийн цалин авахаар тусгажээ.Үүнээс гадна гэрээнд гарын үсэг зурсны урамшуулалд 115.2 сая, лояалти бонус 77.9 сая еврог тус тус авсан байна.
Гэрээнй нууцлалыг хамгаалж чадаагүй үндэслэлээр Мессийн өмгөөлөгчид Барселона клубын ерөнхийлөгч асан Оскар Граугийн гүйцэтгэх захирал Хосеп Мария Бартомеу болон клубын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Карлес Тускетс нарыг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна.
Football Espana порталын мэдээлж байгаагаар Барселона клуб харин гэрээг нийтэд дэлгэсэн El Mundo сонинг шүүхэд өгөөд байна.
Сануулахад, Месси 2021 оны зун ПСЖ-д очиж магадгүй тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Манчестер Сити аргентин тоглогчтой арван жилийн гэрээ байгуулахыг санал болгож байгаа ажээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд