Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргалаа

2019-05-02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав.

Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан.

2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо