Д.Эрдэнэчимэг: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин бүрэн бүрдсэн

2019-04-23

Дэлхийн оюуны өмчийн эрхийн өдөрт зориулсан Монголын шинжлэх ухаан, технологийн салбар дахь эрдэмтэд судлаачдын оюуны өмчийн талаарх асуудлын талаар “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя” хэлэлцүүлгийг ШУТСангаас зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин бүрэн бүрдсэн” гэж Отгонтэнгэр их сургуулийн ХЗС-ийн захирал Д.Эрдэнэчимэг онцолж байв.

Эрдэмтэд, судлаачид өөрсдийн бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгүүлдэг боловч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олж чаддаггүй, ерөнхийдөө зүгээр нэг цаас болоод үлддэг.

Тэгвэл оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд гурван байдлаар оруулж болно.

  1. Барьцаалан зээл хүсч, хөрөнгө үүсгэх
  2. Лиценз, франчайз, мерчандайзийн гэрээгээр бусдад ашиглуулж,ашиг хүртэх
  3. Бусдад худалдах, эрхээ шилжүүлэх

Монгол улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зайлшгүй бий. Өмнөх жилүүдэд зөвхөн лабораторийн хэмжээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд давамгайлдаг байсан бол сүүлийн үед өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, хөгжүүлэлттэй, чанартай судалгаа ажлуудыг эрдэмтэн, судлаачид хийх болжээ. Үүнтэй зэрэгцэн оюуны бүтээл эзэмшигчид болох эрдэмтэн, судлаачдын бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлах, нэвтрүүлэх, борлуулах сонирхол нэмэгдэж байна.

Улаанбаатар Хотын банк оюуны өмч буюу барааны тэмдгийг барьцаалж анх удаа зээл олгов. Бусад банкууд ч гэсэн судалгааны дүнд жижиг, дунд үйлдвэрүүдэд оюуны өмчийг нь барьцаалж зээл олгох боломжтой юм.

Д.Эрдэнэчимэг:

Оюуны өмч өөрөө нэг төрлийн хөрөнгө учраас барьцаалж зээл олгох бүрэн боломжтой. Үүнээс гадна оюуны өмчийг ашиглаж олсон орлого нь зээлийг буцаан төлөх эх үүсвэр болдгоороо баталгаат барьцаа болдог давуу талтай юм.

Жижиг, дунд үйлдвэрийн хүрээнд оюуны өмчийн патентаа лицензийн гэрээгээр бусдад ашиглуулаад, түүнээс олж ирсэн орлогоо барьцаалан хөрөнгө босгох нь “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах” тухай, Оюуны өмчийн салбарын хуулиудаар бүрэн баталгаажжээ.

Эх сурвалж: GEREG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй