TIMES: “HUAWEI”-н тухай баримтыг ТТГ-аас Лондонд шилжүүлж өгчээ

2019-04-23

Times: “Huawei”-н тухай баримтыг ТТГ-аас Лондонд шилжүүлж өгчээ

“Huawei” корпораци БНХАУ-ын тусгай албад болон зэвсэгт хүчнээс санхүүжилт авч байсан тухай баримтыг АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) Их Британи улсад шилжүүлэн өгчээ. Энэ тухай “The Times” сонин аюулгүй байдлын салбар дахь Британийн эх сурвалжийг эшлэн бямба гаригт мэдээлжээ.

“Huawei” бол Нэгдсэн Вант улсад үүрэн утсан холбооны операторууд болон интернэт-компанийн ажилд хэрэгтэй тоног төхөөрөмжийг нийлүү­лэгч томоохон компани болохоор Хятад улс тагнуулын үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлсэн программын хавсарга эд ангийг программ хангам­жид суулгасан байж болох юм хэмээн Лондон болгоомжилж байна.Үүнтэй холбогдуулан тав дахь үеийн (5G) үүрэн холбооны технологийг нэвтрүүлэхэд “Huawei” Их Британи улсад нийлүүлэхэд бэлэн байгаатай холбоотой төлөвлөгөөний дүн шин­жил­гээг Британийн Засгийн газар дараагийн долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Тагнуулын төв газрын буруутгалыг “Huawei” үндэслэлгүй дүгнэлт хэмээн нэрлээд энэ талаар тайлбар хийхээс татгалзсаныг “The Times” тэмдэглэсэн байна. Хятадын Засгийн газар мэдээлэл цуглуулахыг хэзээ ч хүсч байгаагүй, хэрвээ тийм хүсэлт ирсэн бол “Huawei” түүнийг биелүүлэхээс татгалзах байсан хэмээн корпорацийн удирдлагууд мэдэгдсэн тухай мөн сонинд бичжээ.

Дэлхийн улс орнуу­дад ашиглаж байгаа өөрийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нууц материал цуглуулж, техникийн тагнуул хийсэн хэмээн АНУ, Австрали улс хоёр “Huawei”-г буруутгасны дараа тус компанид олон улсын эдийн засгийн хориг тогтоох аюул занал нүүрлэсэн. Эдгээр буруутгалын дуулианы хүрээнд Ираны эсрэг тавьсан Америкийн худалдааны хоригийг зөрчсөн хэмээн Вашинг­тоны сэжиглэж байгаа компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг Канадад арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын хүсэлтээр баривчилсан. Үүний хамт Польшийн эрх баригчид “Huawei”-гийн ажилтныг БНХАУ-д ашигтай тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн нэгдүгээр сарын 11-нд баривчлан саатуулжээ.

“Huawei” корпорацийг 1987 онд үүсгэн байгуулсан. Тус корпораци алсын зайн (теле) холбоо харилцааны тоног төхөөрөмж, хэрэглээний багаж хэрэгсэл, ухаалаг гар утас үйлдвэрлэдэг. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 170 гаруй орон хэрэглэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо