Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа

2019-04-17

Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал хаана байна вэ


Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай байна, үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн амиа алдлаа.

Ар гэрийнхэн нь “Хариуцлага хаана байна. Ажилчдынхаа аюулгүй байдлыг нь яг хангуулаад ажилласан бол өнөөдөр бид өнчирч үлдэхгүй байсан юм шүү дээ” гэж гомдолтой байна.

Идэр насны дөрвөн амь, тэдний цаана гэргий, үр хүүхдүүд хүүхдүүд нь үлдэж хоцорлоо. Амиа алдсан ажилтны ах нь “90 гарсан өвөөд нь яаж хэлэх вэ” гээд хоолойгоо зангируулан хоёр нүдээ дарна.

Нэгэн эмэгтэй “Миний дүү энд ажилладаг. Өнөөдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу дүү чинь осолдчихлоо. Одоо шүүх шинжилгээний хүрээлэн рүү авч явах байх гэж ярьсан. Гэтэл миний дүү одоо дөнгөж гуч хүрч яваа залуу хүн. Ардаа эхнэр гурван хүүхдээ үлдээгээд явлаа. Төрийн байгууллагынхан өндөр цалин амлаж дүүг минь ажилд авсан. Үнэхээр харамсалтай байна. Ажиллах нөхцөл нь хүнд байхын зэрэгцээ энэ байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байна”. Үнэхээр харамсалтай байна.

Байсхийгээд л уул уурхай, үйлдвэрлэлийн ослоор амиа алдсаар байна. Хоёр сарын өмнө уул уурхайн салбарт дөрвөн иргэн осолдож амиа алдсан бол өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан ажилчид хийнд хордож, дөрөв нь амиа алдлаа.




Осол болсон газар



Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 15.30 цагийн үед гарсан.  Онцгой байдлын албанд осол гарсан тухай дуудлага 15.45 цагийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Харин дээрх хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар хэргийн газар очиж ажиллав.

Ослын газарт Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан боловч ус алдаж байна. Мөн тухайн үед хий алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан. Иймээс таван метрийн урт төмрөөр тэмтэрч, осолдсон ажилтнуудыг хайжээ. Ингээд 16.34 цагт 2, 17.01 цагт 1, 17.23 цагт сүүлийн цогцсыг гарган авсан байна. Лагийг таван машин, хоёр мотопомпоор соруулжээ. 
 

Лагаас гаргаж буй хортой бодисонд хордсон



Зарим нэгэн эх сурвалжийн хэлснээр ажилчдыг лаганд унаж амиа алдсан гэсэн. Хоёр ажилтан нь лаг руу унахаар хоёр нь аврах гэж ороод эндсэн гэсэн юм.

Тэгвэл хэргийн газарт ажилласан хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Үйлдвэрийн осол гарч их харамсмаар зүйл боллоо. Төв цэвэрлэх байгууллагын лаг дээр ажиллаж байсан хүмүүс хийнд хордсон. Нийт 9 хүн хордсноос дөрөв нь амиа алдсан. Лаг руу унасан зүйл болоогүй. Хордсон хүмүүс Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа. Лагаас гаргаж буй хортой бодисонд хордсон гэсэн үг. Ерөнхийдөө шалгалтаар ямар хий болох нь илрэх ёстой. Хэвлэлээр гарсан лаганд унасан биш анхны тунгааруурт ирсэн лагийг шахдаг насосын станц барилга дотор болсон асуудал гэдэг нь эхний байдлаар илэрч байна. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт удахгүй гарна” гэв.

Осол гарсан газарт ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцад метан хий алдагдсан. Тиймээс хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид хордсон байна. Эцсийн дүгнэлт төв цэвэрлэх байгууламж муудсан, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Олон ч Засгийн газар шинэ цэвэрлэх байгууламж барьж өгнө гээд үр дүнд хүрээгүй. Одоо тэнд ажиллах нөхцөл байдал ийм хүнд байгаа юм.

Үйлдвэрлэлийн осол гэх ч дэндүү хариуцлагагүй байдлаас болж энэ осол гарлаа гэж ар гэрийнхэн нь хэлж байна.

Хэдэн жилийн өмнө бас ийм осол болж байсан өнөөдөр юу өөрчлөгдсөн юм бэ. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал хаана байна вэ.  

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин хордсон хүмүүсээс дээж авсан шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй