Томоохон компаниуд Нотр Дамыг сэргээн засварлах ажилд 24 цагийн дотор $800 саяыг амлажээ

2019-04-17

850 гаруй жилийн түүхтэй, Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт шатсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр Дамыг таван жилийн дотор сэргээн босгоно гэдгээ мэдэгдсэн.

Франц даяар хандивын аян өрнөж, хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд энэ үйлсэд хөрөнгө амласаар байна. Байгалийн үнэт өвийг хамгаалдаг “Du Patrimoine” сан олон улс даяар хөрөнгө босгох ажиллагаа өрнүүлж байгаа аж.

“Japan times” агентлагийн мэдээлснээр томоохон байгууллагууд болон бизнесмэнүүд Нотр Дамыг сэргээн засварлах ажилд 24 цагийн дотор 700 сая еврог /790 сая ам.доллар/ хандивлахаа амлажээ.

“Kering” компанийн захирал Франсуа-Хенри Пино сүмийн засварт 100 сая евро хандивлана гэдгээ хамгийн эхэнд зарласан. Үүний дараа тансаг зэрэглэлийн бараа борлуулдаг “LVMH” компанийн захирал Францын тэрбумтан Бернар Арно энэ үйлсэд 200 сая еврог амласан юм.

Францын L’Oreal-ийн өв залгамжлагч Беттенкурт-Мейерийн гэр бүл ч мөн 200 сая еврог амласан бол тус улсын томоохон газрын тосны компани Total сүмийн засварт 100 сая евро хандивлана гэв.

Түүнчлэн Францын агаарын тээврийн компани сэргээн босголтын ажилтай холбоотой нислэгийг үнэгүй явуулж өгөхөөр болсон гэнэ. Үүнээс гадна АНУ-ын Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук сүмийн засварт мөнгө хандивлана гэдгээ твиттер хуудаснаа бичжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүмийг сэргээн босгоход шинжээчдээ явуулан тусламж үзүүлэхдээ таатай байна гэв. Их Британи болон Испанийн эрх баригчид мөн адил сүмийг сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдгээ идэрхийлжээ.

Эх сурвалж: BBC, Japan times

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй