МХЕГ-ын нэр барьж мөнгө нэхсэн үйлдлүүд гарч байгааг сэрэмжлүүллээ

2019-04-16

Иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй бөгөөд хяналт шалгалтыг удирдамжтайгаар зөвхөн Хяналтын хуудасны асуумжын хүрээнд явуулдаг болно. Түүнчлэн танд өөрийн улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоохыг уриалжээ.

Иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлаар 1800-1286, 7012-8012 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй