ҮАБЗ чуулганд ямар мэдээллийг хаалттай хийхээр болов

2019-04-15

Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ. Ингэхдээ баасан гаригийн чуулганы хуралдааны хамгийн төгсгөлд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болсон байна. Энэ нь чухам ямар мэдээлэл вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хаалттай мэдээллээрээ АТГ-ын удирдлагуудын асуудлаар мэдээлэл өгнө гэнэ. 

Тодруулбал, АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх асуудал мөн шинээр томилогдох дарга нарын мэдээллийг өгөх юм байна. 

АТГ-ын удирдлагуудыг солих асуудал УИХ-ын гарт бий. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 22.1-д АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал эсвэл огцруулах бол ҮАБЗ-ийн саналыг УИХ-д оруулна. ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагуудыг чөлөлөх, огцруулах санал гаргавал саналаа УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ хэлэлцээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй санал нэгдэж байвал чөлөөлж, огцруулна. Хэрвээ санал нийлэхгүй бол АТГ-ын удирдлагууд үлдэх хуулийн заалттай юм. Гэхдээ энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хэдийнээ гаргачихсан. Бүр тэдний оронд томилох хүмүүсийн нэрийг өргөн бариад амжсан ч өнгөрсөн сарын 28-ны өдөр саналаа эгүүлэн татсан. Энэ нь ч тодорхой байсан. Учир нь түүнийг АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлэхэд л энэ бол халхавч хэмээн хүмүүс жиг жуг хийлцэж байв. Олны үг ч ортой байсныг Ерөнхийлөгч баталж, тэдний нэрийг эгүүлэн татаж, бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн юм.

Харин одоогийн байдлаар нэрсээ өргөн бариагүй ч Ерөнхийлөгчийн оруулж ирэх дараагийн хүмүүс хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, Зандраагийн Дашдаваагийн нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. 

С.Ганбат нь өдгөө хурандаа цолтой, Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгчөөс тасгийн дарга, дэд дарга, ЭЦГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ. Ойр тойрныхон хүмүүс түүнийг ажилдаа зарчимч, шударга хэмээн үнэлдэг аж. 

Гэвч тэрбээр удахгүй генерал цолоо авахаар хүлээж байгаа бөгөөд бас бус шалтгаанаар АТГ-ын даргын албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна. 

Тиймээс З.Дашдаваагийн нэрийг АТГ-ын даргад ярьж байна. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан, одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилладаг юм байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй