2019-04-12
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үеэр мөрийтэй тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг саатуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд