Баячуудын өрийг "барлаг"-ууд нь төлдөг жишиг тогтчих вий

2019-04-12

“Стандарт” банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө. Яаж зүгээр байхав, үүнийг тойрсон эргэлзээ бас явж л байна. Тухайлбал, зуучилсан  компанид 40 саяыг өгч харин Стандарт банкны үндсэн өр болон хүүнд зэсийн баяжмал өгөх болсон гэх яриа явж байна.  Аль нь ч бай, Монгол Улсаас ямар ч үр ашиггүйгээр гарч буй мөнгө. 40 сая ам.доллар гэдэг ядарсан Монголд бага мөнгө биш. Үүгээр юу барьж болохыг багцаалбал нэлээдгүй том бүтээн байгуулалт болно. Ойролцоогоор  тэр Замын цагдаагийн газрын дэргэд барьж байгаа гүүрэн гарц нэг иймэрхүү өртөгөөр босч байгаа байх.

Цагтаа Монголын толгой баячуудын нэгээр нэрлэгдэж, Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын дүү гэгдэж явсан Ш.Батхүүгийн  “баас”-ыг Монголын төр ингэж цэвэрлэв.

Ерөөс төрийн мөнгө гэж ч юу билээ, татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг. Энэ 40 сая доллар Эрдэнэтийн эрсдлийн сангаас гарсан, гэхдээ энэ Монголын хөрөнгө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ өрийг Ш.Батхүүгээр нөхөн төлүүлнэ гэлээ. Харин  “байдгаа барсан” гээд байгаа энэ нөхөрт  тэр 40 сая байгаа эсэх нь эргэлзээтэй. Одоо тэр хүнд  хоёр чихнээс өөр юу байгаа нь  тодорхойгүй.

Зарим нэг мэдээллийн эх сурвалжид дурдснаар  160 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байсан гэх.  Гэвч тэр бүгдийг, үл хөдлөх хөрөнгүүдээ өр зээлэнд бусдад шилжүүлсэн гэдэг. Үүнд нь хуулийн байгууллагын ажилтнууд оролцсон гэж яригддаг. Товчхондоо хөрөнгөө төрөөс төөрөлдүүлчихсэн юм биш биз гэж бодогдож байна.  Ийнхүү бүдгэрч,  хаяг хамаарал нь өөрчлөгдсөн өмчийг нь төр дахин шалгаж нягтлана гэж байна. Үнэхээр  нуусан далдалсан нь ил гараад төрийг хохиролгүй болговол  сайн л байна.

Ерөөс төрийн мөнгө  гэж ч юу билээ, татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг.  Энэ 40 сая доллар Эрдэнэтийн эрсдлийн сангаас гарсан, гэхдээ энэ Монголын хөрөнгө.   

“Стандарт”  банкны өрийн  ар талд арайхийж гармагц  ахиад л бөөн гарлага Монголын төрд нүүрлэж байна.  Тэр нь “Капитал”  банкны дампуурал.  Зарлагын үүд нь нээгдчихсэн юм шиг байна даа. 

Сангийн сайдын мэдээлснээр Капитал банкинд төрийн данстай 340 тэрбум төгрөг байршиж байжээ. Тодруулбал,

-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг,

-Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум,

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум,

-МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг зэрэг нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөг байжээ. Мөн өчнөөн олон харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгө санхүү бас байх учиртай. Бидний нүдний далд юу явагдаж, юу болдгийн тод жишээ “Капитал”  болов.  Нийт банкны системийн дөнгөж 1,1 хувийг эзэлдэг гэх энэ  жижигхэн банк төрийн 400 тэрбум төгрөгийг ганцаархнаа хусчихсан байгаа юм. Арай л хэтэрхий.  Арилжааны бусад банкинд юу болж байдаг юм бол доо, хөөрхий.  

“Капитал”-ын хийсэн үйлийн үрийг Монголбанк үүрэхээр болж байна. Монгол банкны мөнгө ч бас л төрийн мөнгө шүү дээ.

Нөгөө “Хүргэн хүү”-гийн Жамц баяны “Хорь гучин шарыг минь  хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг ийм их хэмжээний мөнгөөр хувийн ганцхан банк гараа угаачихсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Капитал” банкны дампуурлыг “Итгэмээргүй явдал”  хэмээн тодорхойлсон нь ийм учиртай.  Тэрбээр энэ асуудлаар “Баялаг бүтээгчид татвар төлж, ажилчид өөрсдийн эрүүл мэнд, нийгэмд зориулж татвар төлж байхад хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж дундаас нь мөнгө хүүлж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх нь хууль бус. Энэ бол эдийн засгийн том гэмт хэрэг” хэмээн  хэлнэ билээ.

УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир “Банкны эзэд хариуцлагаа хүлээх ёстой” гэдгийг бас хэлсэн.

Хөгшчүүлийн тэтгэвэр,  иргэдийн эрүүл мэндийн даатгалын тэр их мөнгийг  хэн бидэнд өгөх вэ? Лав л УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал”-д хувь эзэмшдэггүй гэж  улаан цайм мэлзэнэ билээ, тэгэхээр тэр өгөхгүй гэсэн үг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цагаан дээр хараар бичснээс ийнхүү буцав.

Тэгэхээр “Капитал”-ын хийсэн үйлийн үрийг Монголбанк үүрэхээр болж байна. Монгол банкны мөнгө ч бас л төрийн мөнгө шүү дээ.  

Одоогоор “Капитал” банкны хохирогчид шаардлага хүргүүлж,  банкны барьцаа хөрөнгө болон  чанаргүй зээлдэгчдийн талаархи мэдээллийг ил болгохыг шаардаж байгаа. Хэдэн жилийн өмнөх Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал шиг  олон иргэнийг хохироох вий гэсэн болгоомжлол  байх шиг байна.

“Капитал”-ын эргэн тойронд  дэгдээд буй “гал”-ыг Монгол банк эхний удаад  намжаах нь тодорхой. Гэхдээ үүнтэй  холбоотой хохирол бүрэн шийдэгдэнэ гэдэг худлаа. Адаглаад л хадгаламж эзэмшигчид  хүүгээрээ хохироод үлдэх бол  наад захын асуудал.

Цаашид Монголд  банк дампуурахгүй гэх  баталгаа байхгүй. Тэр бүрийд улс хохироод үлдэх үү. Хүний хөрөнгөн дээр хөлөө олсон баячууд  банкаа дампууруулж, хохирлоо төрөөр төлүүлдэг жишиг тогтчихгүй биз гэдгийг дахин дахин сануулмаар юм б

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй