Ливид дахин иргэний дайн эхлүүлсэн генерал Халифа Хафтарын тухай

2019-04-10

Ливи улсын зүүн хэсгийг хяналтдаа байлгадаг генерал Халифа Хафтар өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын дэмждэг түр засгийн газар төвлөрч байгаа нийслэл Триполи хот руу цэргээ хөдөлгөж, байлдааны ажиллагаа эхлүүлээд байна.

Ингэснээр Ливийн хамгийн хүчирхэг цэргийн эрхтэн гэгддэг 75 настай генералын нэр дахин дэлхийн нийтийн анхаарлын төвд орж байгаа юм.

1943 онд Ливийн зүүн нутагт төрсөн залуу офицер Халифа Хафтар 1969 оны төрийн эргэлтэд идэвхтэй оролцож, Муаммар Каддафиг засгийн эрхэнд гаргахад хүчин зүтгэж явжээ.

Тэрээр 1973 онд Израйльтай хийсэн зэвсэгт мөргөлдөөнд оролцож, дараа нь 1980 онд Чад улсад явуулсан байлдааны ажиллагаанд оролцож байв. Гэвч 1987 онд тэр Чадын армид олзлогдсон юм. Энэ явдал хөрш Чадад нөлөөгөө тогтоох гэсэн Каддафийн санаархалд хүнд цохилт болсон байна.

Хоригдож байхдаа Хафтар бусад офицеруудын хамт Каддафийг засгийн эрхээс зайлуулах төлөвлөгөө боловсруулж байжээ.

1990 онд олзноос суллагдсан Хафтар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийсний дүнд бараг хорь орчим жил Виржиниа мужийн Лангли хотод амьдарч, тус улсын иргэн болсон юм.

1993 онд Каддафийн толгойлсон Ливийн засгийн газар түүнийг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсанд буруутгаж, эчнээ цаазын ял оноож байжээ.

2011 онд Муаммар Каддафигийн дэглэмийг унагах иргэний дайнд Хафтар босогчдын армийн гол командлагчаар оролцсон юм. Гэвч иргэний дайны дараа Ливийг удирдаж байсан Үндэсний Ерөнхий Конгресстой эрх мэдэл булаацалдсан Хафтар 2014 онд исламын суурь үзэлтнүүдтэй эвсэж, Ливийн иргэний хоёрдугаар дайныг эхлүүлсэн байна.

Үр дүнд нь Үндэсний Ерөнхий Конгресс эрх мэдлээ алдаж, Ливи улс хэд хэдэн зэвсэгт бүлэглэлүүдийн мэдэлд хуваагдсан юм. Ливийн Үндэсний Арми нэртэй зэвсэгт бүлэглэлийг толгойлдог Хафтар өөрийгөө “Ливийг аврагч” хэмээн нэрлэж байгаа.

Гэхдээ ажиглагчид түүнийг Муаммар Каддафийн нэгэн адил дарангуйлагч болох эрмэлзлэлтэй хүн гэж болгоомжилдог. Хөрш Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах эль Сиси генерал Хафтарыг дэмждэг нь энэ сэжгийг улам баталж байна.

Мөн исламист бүлэглэлүүдийг устгахаа амладаг ч тэр Ливийн хамгийн хуучинсаг Салафист зэвсэгт бүлэглэлтэй хамтран ажиллаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. CNN суваг түүнийг “хэт прагматик” удирдагч гэж тодорхойлсон нь Ливийн засгийн эрхийг авахын тулд хэнтэй ч хамтрахад бэлэн болохыг харуулж байна.

Халифа Хафтарыг Ливи дэх “Муслим ахан дүүс” хөдөлгөөнийг даруулах зорилгоор Египет, Арабын Нэгдсэн Эмират улсууд дэмжиж байгаа. Мөн Африк тивээс ирэх дүрвэгчдийн урсгалыг зогсоохын тулд Франц, Итали улсууд далдуур дэмждэг гэсэн мэдээлэл бий.

ОХУ-ын засгийн газар Хафтарын шархдсан офицеруудыг нутагтаа хүлээн авч эмчилж байгааг хоёр жилийн өмнө хэвлэлүүд мэдээлж байжээ. Мөн Хафтарын засаг захиргаа өөрийн мөнгөн тэмдэгтийг ОХУ-д захиалан хэвлүүлж байсан юм.

Харин эсрэг тал болох Триполийн засгийн газрыг дэмжигч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео генерал Хафтарын эхлүүлсэн байлдааны ажиллагааг буруутгаж, түүний захирдаг Ливийн Үндэсний Армийг “өөрийн эзэмшил газартаа буцах”-ыг уриалаад байна.

Даваа гарагийн байдлаар Триполийн ойролцоох тулаанд засгийн газрын талаас цэрэг, энгийн иргэн оролцсон 27 хүн алагдсан бол Хафтарын талаас 22 цэрэг алагдсаныг талууд мэдээлжээ.

Эх сурвалж: TIME

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй