Алтны нийт олборлолтын 60 хувийг “нинжа” нар бүрдүүлдэг

2019-04-04

Ногоон  мөнгөний урсгалыг чангааж, үндэсний мөнгөн тэмдэгтийг тамиржуулах ид шид алтанд оршдог. Алтны үнэ нэг унци нь дэлхийн зах зээл дээр  дээд тал нь 1900 ам доллар хүрч байсан удаа бий. Үнэ уруудлаа гээд 1000 ам доллараас доош унана гэж үгүй.

2018 онд Монгол банкинд тушаасан алтны хэмжээ бараг оргил үедээ дөхсөн байх. Нийт дүнгээрээ 22 тн  алт худалдан авчээ. Харин энэ онд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 81 хувь буурсан таагүй мэдээлэл байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг хоёр оны заагаар таарч,  ээлжит бус чуулган хүртэл хэлэлцэгдэлгүй удсан нь алтны тушаалтыг аргамжсан  явдал болсон. Хуулийн өөрчлөлтөөр  2014 оноос эхлэн мөрдөж байгаа алтны 2,5 хувийн татварыг  дахин таван жилээр сунгаж,  гадагш чиглэсэн урсгалыг хянах боломжийг бүрдүүлэхийн тулд боомтуудын хүчин чадлыг сайжруулах тухай  яригдаж байсан билээ.

Гэвч УИХ татварыг 5 хувь болгон нэмэгдүүлээд байгаа. Харин ингэснээр олборлосон алтаа Монголдоо авч үлдэж чадах уу,  аль эсвэл гадагшаа чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх үү гэсэн асуулт одоогоор хариултгүй үлдэж байна.

Харин дашрамд дурдахад нийт  олборлож байгаа алтны 60 орчим хувийг нинжа нар буюу бичил уурхай эрхлэгчид бүрдүүлдэг ажээ.  Салбарын сайдын хэлснээр 12 аймгийн  нутаг дэвсгэр дээр 11 мянга орчим бичил уурхайчид үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана